Шинэ

Хамгийн сүүлд тэрлэсэн бичлэгээ үзээд уйлж хэсэг суув, өрөвдөж хэсэг харав. Олон жил өнгөрч олон юм өөрчлөгджээ. Саяхан харин, солио галзуу нь мэдэгдэхгүй хэдэн хүнтэй нөхөрлөсөн биш бодол санаагаа шинэ газар тэрлэх болсон билээ. Уншигч авхай та ийшээ ирж сонирхоно уу.

ВИМ үерхэл

Эхлээд жаахан хэцүү юмуу сонин байж байгаад дараа нь хүсэл хангагдаад эхлэхээр илүү
ойртож дотор нь орохыг хүснэ. Хэ, ямар ч төрөлд таарахаар өгүүлбэр болчихов уу? :)
Хэрэв Вимийг бүсгүй хүн гэж төсөөлөх юм бол барагдашгүй их авъяасанд нь бахархал баясал дүүрэн, хаана ч хэний ч өмнө нүүр улайхгүй, энгийн даруу боловч энд тэнд нь гайхшралын цуурайтай тийм нэг зэгзгэр бүсгүй байх болов уу.
За жаахан цааш нь илж таалцгаая :)

Өөрийн дур хүсэлдээ тохируулах
Вимийг явцын дунд нь өөрчлөх, эсвэл эхлэн ачаалагдах үед нь өөрчлөх гэсэн хоёр тохируулгын арга бий. Эхний арганд та вимийн тушаал өгөх горимд : товч дарахад цонхны доод хэсэгт заагчийг аваачиж тушаал оруулах нөхцөлд орно. Энд та хадгалах, нэр өгч хадгалах, үсгийн маяг өөрчлөх, харагдах загвараа солих, файлын төрлийг өөрчлөх гэх мэт тохируулгатай холбоотой өөрчлөлтүүдийг хийх боломжтой. Харин ачаалагдах үед хэрэгжүүлмээр байна гэсэн хоёр дахь арганд юникс төрлийн хэрэглэгчдэд эхлэл санд нь буй .gvimrc эсвэл .vimrc файл, бүндөүсийн нөхдүүдэд бол ВИМ програмын суусан сан дотор _vimrc гэсэн файл дотор тушаалуудаа бичихэд л хангалттай. Ингээд хэрэг болж магадгүй гэсэн хэдэн тушаалаас эхэлцгээе.
:set encoding=utf-8 Энэ тушаал нь гарнаас оруулах тэмдэгтүүдийг юникод үсэгнүүд шүү гэж таниулдаг. Монголоор бичих хүсэлтэй хүнд энэ мэдээж тун чухал. Монголоор бичнэ гэснээс, :set keymap=mongolian_utf-8 гэсэн тушаалаар та гарнаас оруулах тэмдэгтүүдийг монгол кирилл үсгэнд хувиргах хүснэгтийг дууддаг. Энэ харуулсан тушаалд би вим суусан сан доторх keymap гэсэн сан дотор буй mongolian_utf-8.vim гэсэн нэртэй гарын товчлуур хувиргах хүснэгтийг дуудаж байна. Энэ файлыг би ВИМ зохиогч уруу нь сарын өмнө шахуу илгээсэн болохоор дараагийн хувилбарт нь орох болно. GVIM дээр бол Edit -> Keymap гэсэн цэснээс монгол гэдгийг сонгож бас болно. Хэрэв та энэ гарын хувиргуурын оронд өөрийнхөө гарын хувиргуурыг хэрэглэмээр байна гэж бодвол уг файлыг юмуу эсвэл тэр санд байгаа файлуудаас нэгийг нь нэр өөрчилж хувилаад өөртөө тохируулж засварлаж болно. Яагаад А үсэг гарах газар Я үсэг пөд гээд гараад ирж болохгүй гэж? хэхэхэ. Магадгүй латинаас галиглаж бичдэг хүнд ийм арга илүү тохирох ч юм бил үү? :)
mongolian_utf-8.vim файлын доторхыг харуулбал:
"-------------------------------------------------------------
" All characters are given literally, conversion to another encoding (e.g.,
" UTF-8) should work.
scriptencoding utf-8

let b:keymap_name = "mn"

loadkeymap
C Ё CYRILLIC CAPITAL LETTER IO
c ё CYRILLIC SMALL LETTER IO
G А CYRILLIC CAPITAL LETTER A
D Б CYRILLIC CAPITAL LETTER BE
> В CYRILLIC CAPITAL LETTER VE
U Г CYRILLIC CAPITAL LETTER GHE
: Д CYRILLIC CAPITAL LETTER DE
_ Е CYRILLIC CAPITAL LETTER IE
R Ж CYRILLIC CAPITAL LETTER ZHE
P З CYRILLIC CAPITAL LETTER ZE
N И CYRILLIC CAPITAL LETTER I
A Й CYRILLIC CAPITAL LETTER SHORT I
{ К CYRILLIC CAPITAL LETTER KA
L Л CYRILLIC CAPITAL LETTER EL
B М CYRILLIC CAPITAL LETTER EM
Y Н CYRILLIC CAPITAL LETTER EN
K О CYRILLIC CAPITAL LETTER O
\" П CYRILLIC CAPITAL LETTER PE
J Р CYRILLIC CAPITAL LETTER ER
V С CYRILLIC CAPITAL LETTER ES
M Т CYRILLIC CAPITAL LETTER TE
E У CYRILLIC CAPITAL LETTER U
Q Ф CYRILLIC CAPITAL LETTER EF
H Х CYRILLIC CAPITAL LETTER HA
W Ц CYRILLIC CAPITAL LETTER TSE
X Ч CYRILLIC CAPITAL LETTER CHE
I Ш CYRILLIC CAPITAL LETTER SHA
+ Щ CYRILLIC CAPITAL LETTER SHCHA
} Ъ CYRILLIC CAPITAL LETTER HARD SIGN
S Ы CYRILLIC CAPITAL LETTER YERU
< Ь CYRILLIC CAPITAL LETTER SOFT SIGN
T Э CYRILLIC CAPITAL LETTER E
? Ю CYRILLIC CAPITAL LETTER YU
Z Я CYRILLIC CAPITAL LETTER YA
g а CYRILLIC SMALL LETTER A
d б CYRILLIC SMALL LETTER BE
. в CYRILLIC SMALL LETTER VE
u г CYRILLIC SMALL LETTER GHE
; д CYRILLIC SMALL LETTER DE
- е CYRILLIC SMALL LETTER IE
r ж CYRILLIC SMALL LETTER ZHE
p з CYRILLIC SMALL LETTER ZE
n и CYRILLIC SMALL LETTER I
a й CYRILLIC SMALL LETTER SHORT I
[ к CYRILLIC SMALL LETTER KA
l л CYRILLIC SMALL LETTER EL
b м CYRILLIC SMALL LETTER EM
y н CYRILLIC SMALL LETTER EN
k о CYRILLIC SMALL LETTER O
' п CYRILLIC SMALL LETTER PE
j р CYRILLIC SMALL LETTER ER
v с CYRILLIC SMALL LETTER ES
m т CYRILLIC SMALL LETTER TE
e у CYRILLIC SMALL LETTER U
q ф CYRILLIC SMALL LETTER EF
h х CYRILLIC SMALL LETTER HA
w ц CYRILLIC SMALL LETTER TSE
x ч CYRILLIC SMALL LETTER CHE
i ш CYRILLIC SMALL LETTER SHA
= щ CYRILLIC SMALL LETTER SHCHA
] ъ CYRILLIC SMALL LETTER HARD SIGN
s ы CYRILLIC SMALL LETTER YERU
, ь CYRILLIC SMALL LETTER SOFT SIGN
t э CYRILLIC SMALL LETTER E
/ ю CYRILLIC SMALL LETTER YU
z я CYRILLIC SMALL LETTER YA
f ө CYRILLIC SMALL LETTER Oе
F Ө CYRILLIC SMALL LETTER Oе
o ү CYRILLIC SMALL LETTER Ге
O Ү CYRILLIC SMALL LETTER Oе
` =
1 № NUMERO SIGN
2 -
3 "
4 T
5 :
7 ?
6 .
8 ,
9 (
0 )
! 1
@ 2
# 3
$ 4
% 5
^ 6
& 7
* 8
( 9
) 0

"-------------------------------------------------------------

:set fenc=utf-8 Файлынхаа төрлийг юникод болгоно.
:set guifont=courier_new:h11 хэрэглэх үсгийн маягаа тохируулж байна. h11 гэдэг нь тухайн сонгосон үсгийн маягийн өндрийг заадаг.
:w файлын-нэр тухайн файл нь шинэ файл байвал файлын-нэр -тэй файл болгож хадгална.
:sav файлын-нэр ажиллаж байгаа файлд файлын-нэр гэсэн нэр өгч хуулдаг.
:pwd Байгаа сангийн байршлыг харуулдаг. Юникс систем дээрх pwd тушаалтай ижил. Үүнтэй ижил мөн файл системийн сангууд уруу орж гарахын тулд :cd тушаалыг мөн хэрэглэж үзээрэй.
:e файлын-нэр Заагч өгсөн нэртэй файлыг нээж засварлах
:e! Засварлаж буй файлыг сэргээж дахин дуудах. Хоёр гурван газраас зэрэг засварлаж буй үед хэрэглэгддэг. Анхаарлын тэмдгийг бусад бүх тушаал дээр хэрэглэж болно. Хэрэв тэгж хэрэглэвэл уг тушаалыг хүчээр хий гэсэн үг. Ингэсэн үед жишээлбэл файлыг хадгалаагүй байна хадгалмаар байна уу гэх мэтийн асуулт тавигдалгүй хүчээр үйлддэг.

Үргэлжлэл бий...

ВИМ гуай

Вим гуайтай олон жилийн өмнөөс танилцсан боловч бараг мэндийн зөрүүнээс хэтэрсэнгүй өдий хүрсэн байжээ. Хүн болгон өөрийн гэсэн дуртай текст засварлагчтай. Миний хувьд Вим.
Эргэж уулзахад ижий сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан, эдэлж сурахад вим сайхан гэдэг ардын үг байдаг санагдаад байгаа юм. Санаа дагаад тэр биз дээ. хэхэхэ

Вимийн хэрэглээ
Вим гуайг текст засварлах бүх зүйлд хэрэглэж болно. HTML, XML, CSS, Javascript, Java, C, C++...гэх мэтчилэн маш олон файлын төрлүүдийг автоматаар таньж өнгөөр дүрсэлж харуулдаг.
Анх хэрэглэж сурч буй хүнд жаахан сонин, эсвэл хэцүү санагдаж магадгүй юм. Гол зорилго нь гараа их хөдөлгөлгүйгээр маш хурдан бичиж засварлахад зориулсан гэдгийг санах хэрэгтэй.
Сурах замнал нь урт биш. Дунд зэргийн аятайхан хэрэглэж сурахад нэг цаг л шаардлагатай болох байх.

Вим бусад засварлагчдаас юугаараа ялгаатай вэ?
NotePad, WordPad, Word зэрэг текст засварлагчид жижгээсээ том хүртэл энэ цахим ертөнцөод дүүрэн байна. Гэхдээ вим гуай тэдгээрийн бүх төвшинд ажиллаж чадна. Тэрүүгээрээ л хүмүүсийн анхаарлыг татаад байгаа байх. Нэг засварлагчаар л бараг бүх төрлийн текст файлыг засварлана. Их чухал уншигдаж байгаа биз...?

Вим суулгалт
Юникс ертөнцийн ард түмэн бол вим гуайтай аль хэдийнээ танил болсон байх. Гэхдээ Х орчинд мөн ажилладаг GVIM гэсэн хувилбар байдгийг бас санаж байгаа байх аа.
Бүндөүс орчны нөхөд харин http://www.vim.org/ хаягнаас татаж авч суулгах хэрэгтэй. Тэр хуудасны татаж авах хэсгээс MS-DOS Microsoft Windows төрлийн үйлдлийн системд зориулсан хэсгээс нь татаж авна.

Эхлээд ачаалах
Эхлээд ачаалахад юникс нөхдүүд тушаал өгөх мөрнөөс vim эсвэл график төрлийн вимийг ажиллуулахын тулд gvim гэж ажиллуулна. Харин бүндөүсийн нөхдүүд суулгасан хойно дарж ажиллуулдаг тэмдэгт зураг дарах юмуу эсвэл эхлэл цэсний програмууд суугдсан хэсгээс сонгож ажиллуулна.
Анх ачаалахд танд ердөө дунд хэсэгтээ хэрхэн тусламж авах тайлбар бичсэн цонх харагдана. i үсэг дарангуут бичих горимд шилждэг. Хэрхэн бичих болон хадгалж ажиллах зааврыг дор өгүүлэх болно.

Хэрэглэж эхлэх нь
Нуршилгүйгээр үндсэн ажилдаа орцгооё.
Арван хурууны бүжиглэж эхлэх цаг боллоо. Дахин хэлье, анх сурахад юм болгон тийм амархан биш гэхдээ Вим гуай дээр та нэг цаг болоход л мастер болох байх аа :)

Ерөнхий
Вимд засварлах буюу бичих, тушаах, тэгээд сонгох гэсэн гурван горим байдаг. Ямар ч горимд байсан бай тушаах горимд шилжихийн тулд
Esc товч эсвэл Ctrl+C товчлуурын хослол дарна. Тушаах горимд шилжихэд заагчийн өргөн нь нэмэгдээд пагдгар дөрвөлжин болох бөгөөд засварлагч горимд ороход заагч нарийсдгийг анзаараарай. Сонгох горимд v товч дарж шилждэг бөгөөд энэ горимд текст өнгөөр гэрэлтүүлж сонгож эхэлдэг. Засварлах горимд шилжихэд хэд хэдэн товч хэрэглэгдэнэ:
o - Шинэ мөрнөөс эхлэж бичнэ. Заагч байгаа мөрний доороос шинэ мөр эхлүүлнэ бичиж эхлэнэ.
О - Заагч байгаа мөрний дээр шинэ мөрөнд эхэлж бичнэ.
i - Заагч байгаа газраас бичиж эхэлдэг. Хэрэв та ямар нэгэн үг дээр жишээлбэл тэр үгийн сүүлийн үсэг дээр заагч тань байх үед энэ товч дээр дарахад тэр үсгийн өмнө нь оруулга хийж эхэлнэ гэдгийг анхаараарай. i гэдэг нь insert гэж орлуулах гэсэн үгийн эхний үсэг.
a - Заагчийн байгаа үсэгний араас нь залгаж бичиж эхэлнэ. i өмнө нь оруулж бичдэг байхад
а бол араас нь залгаж бичнэ. а нь append гэж залгах гэсэн үгийн эхний үсэг.

Заагчийг нааш цааш хөдөлгөх нь
Заагчийг хөдөлгөхийн тулд мэдээж тушаах горимд байна. хэхэ Засварлах горимд мэдээж дарагдсан товч болгон үсэг бичих болохоор сумтай товч л хэрэглэж нааш цааш нь хөдөлгөж болно. Хэрэв тэгж хэрэглэвэл Вим дээр ажиллах нь ердийн текст засварлагч дээр ажилласантай ижилхэн хэрэглээ болно. Засварлах горимд бол би зөвхөн юм бичих гэж л орно. Бичиж дуусаад тушаах горимд орж нааш цааш хөдөлгөх юмуу эсвэл тушаал ашиглаж бас орлуулга, сануулах, санамж буулгах зэрэг үйлдлийг хийдэг.
h - Заагчийг зүүн тийш нэг үсгээр хөдөлгөнө
l - Заагчийг баруун тийш нэг үсгээр
j - Заагчийг нэг мөрөөр доошлуулна
k - Заагчийг нэг мөрөөр дээшлүүлнэ
Сайн харвал энэ дөрвөн товч нь компьютерийн гар дээр зэрэгцэж байрласан байгаа. Тэрнээс гадна гарын J болон F товч дээр жижиг товгор бий. Энэ бол гарын арван хуруугаар бичдэг хүмүүс гар луугаа харалгүй энэ хоёр товч дээр долоовор хуруугаа тэмтэрч байрлалаа авахад зориулагдсан юм.
За тэгээд файл дотор нааш цааш тэнэх өөр аргууд:
G - (том үсгээр бичсэнийг анхаарна уу. Шифт товчтой цуг дарна гэсэн үг) Файлын төгсгөлд очно
1G - (эхлээд 1 гэж бичээд дараа нь том G үсэг бичнэ) файлын эхлэлд очно.
0 - ( о үсэг биш тэгийн тоо шүү) мөрийн эхэнд очно
$ - ( шифт 4) мөрийн төгсгөлд
w - үг үгээр баруун гар тийш үсэрч явна
b - үг үгээр зүүн гар тийш үсэрч явна
( - нэг өгүүлбэрээр зүүн гар тийшээ
) - нэг өгүүлбэрээр баруун гар тийшээ

Устгах
х - заагч байгаа тэмдэгтийг устгана.
dd - заагч байгаа мөрийг устгана
dw - үг үгээр нь баруун гар тийш устгана
db - үг үгээр нь зүүн гар тийш устгана
гэх мэтчилэн дээр өмнө заагчийг яаж хөдөлгөж байсан яг тэр үсэгнүүдийн өмнө d үсэгтэй хэрэглэвэл тэр хөдөлгөөнөө устгаж хийнэ. Жишээ нь d$ файлын төгсгөл хүртэл устгах бөгөөд d) гэвэл өгүүлбэрээр нь баруун гар тийш устгана.

Үг өгүүлбэр сольж өөрчлөх
Та ямар нэгэн үг эсвэл өгүүлбэрийг тэр чигээр нь устгаад шинээр бичих хэрэг гарвал эхлээд устгах үйлдэл хийгээд дараа нь засварлах горимд орно. Тэгвэл үүнийг товчлох тушаал бол с товч билээ. Ингээд хэрэв та үг устгаад оронд бичих хэрэгтэй бол cw гэж баруун тийш устгаж бичих горимд орно cb гэж зүүн тийш үг устгаад бичих горимд орно. с үсгийн дараагаар мэдээж өгүүлбэр, мөр, гэх мэтчилэн дээр заагчийг хөдөлгөхөд хэрэглэсэн үсгүүдийг хэрэглэж болно.

Харж сонгох горим
v - энэ үсгийг дарах үед засварлах горимд орсон юм шиг заагчийн хэлбэр нь өөрчлөгдөх боловч цонхны доод хэсэгт VISUELL гэсэн бичиг гардаг. Энэ горим бол текстийг сонгох горим юм. Энэ горимд өмнө заасан заагчийг нааш цааш хөдөлгөхөд тэр байрлалаасаа хөдөлсөн зүгтээ текстүүдийг ар дэвсгэрт нь өнгө өгч сонгодог. Жишээ нь баруун гар тийш үг үгээр нь сонгохыг хүсвэл v дарж горимд оронгуутаа w дээр дарж үг үгээр нь сонгох болно.
Текстийн тодорхой хэсэгт ямар нэгэн үйлдэл буюу засварлалт хийх гэж сонгох горимыг хэрэглэдэг. Тэдгээр үйлдлүүд нь санамжид хийх, устгах, буулгах зэрэг билээ. Тэр талаар дор өгүүлнэ.

Сануулах, Устгах, Буулгах
VISUELL горимд сонгосон текстийг y товч дарж санах ойд хадгалдаг. Хадгалсан текстийг
р товч дарж буулгана.
Сонгох горимд биш ердийн үед устгасан текст мөн санах ойд ордог. Тэгэхээр хэрэв та dd гэж мөрөөр нь устгасан бол р товч дарж хаа нэг газар буулгаж болох нь байна.
Одоо сонгох горимгүйгээр сануулах арга үзье.
Shift+y - заагчийн байгаа мөрийг сануулдаг.

Онцгой боломжууд
Одоо хамгийн сонирхолтой шинж чанарыг нь авч үзье. Ямар ч тушаал өгч гүйцэтгэсэн бай цэг гаргадаг товч дээр дарахад тэр үйлдлийг дахин гүйцэтгэдэг. Жишээлбэл та w дээр дарж нэг үгээр үсэрсэн бол цаашаагаа тэр үсгийг дарж нэг үгээр үсэрч болно эсвэл цэг дээр дарж бас болно. Арван хуруугаар бичдэг хүнд бол цэг тавих товч нь англи гар хэрэглэдэг хүний чигчий хурууны доод мөрөнд байдаг болохоор өгүүлбэрээр үсэрч явах эсвэл ямар нэгэн жаахан төвөгтэй товчны хослол дарах хэрэгтэй үед энэ их хэрэг болдог.
Ямар нэгэн тушаал өгөхөөсөө өмнө тоо бичээд тушаалаа өгөхөөр тэр тушаалыг бичсэн тоогоор давтаж гүйцэтгэдэг. Жишээ нь 3dw гэж бичвэл гурван үг устгах нь байна. Эсвэл
5dd гэвэл таван мөр устгана.

Хайлт хийх
Тушаах горимын үед / товч дээр дарахад цонхны доод хэсэгт бичиж болохоор болдог. Тэгээд хайх үг юмуу өгүүлбэр эсвэл хайх загвараа (pattern, энэ талаал жич бичихийн хичээнэ) бичих хэрэгтэй. Вимийн график горимын үед энэ хайх аргыг хэрэглээд бичиж эхлэнгүүд олдцуудыг гэрэлтүүлж харуулдаг. График горимын вим биш бол хайх текстээ бичээд энтер дарахад олдсон текст дээр очих бөгөөд олдоогүй бол олдсонгүй гэсэн текст гарч ирнэ.

Үргэлжлэл бий...